PageInsightpowered by DIMA LLC
Гүйлгээрэй

Facebook Page · AI шинжилгээ · DIMA engine

Пэйж дээрээ юу ажиллаж, юу ажиллахгүй байгааг тоогоор нь хэлж өгнө

Facebook-ийн албан ёсны Graph API-аар пэйжийнхээ бодит датаг татаж, AI-гаар шинжлүүлээд хийх ажлын жагсаалт болгож өгнө. Скриншот, гар ажиллагаа шаардахгүй.

Албан ёсны Graph API Зөвхөн унших эрх 3 · 6 · 12 сарын дата Токен шифрлэгдэж хадгалагдана PDF болгон хэвлэх Бүх үнэд НӨАТ багтсан

Та одоо яг ийм байдалд байна уу?

Эдгээрийн аль нэг нь танд тохирч байвал PageInsight танд хэрэгтэй. Meta Business Suite тоог харуулдаг ч тэр тоо юу гэсэн үг, дараа нь юу хийхийг хэлдэггүй.

Тоо

Business Suite дээр график их байдаг ч аль нь чухал, аль нь зүгээр л дуу чимээ вэ гэдгийг мэдэхгүй байна уу?

Шалтгаан

Энэ сар идэвх унасан байна. Яагаад унасныг хэн ч тайлбарлаж өгөхгүй байна уу?

Контент

Видео тавих уу, зураг тавих уу? Аль нь танай пэйж дээр бодитоор ажилладгийг тоогоор нь мэдмээр байна уу?

Цаг

Хэдэн цагт, ямар гараг тавихаа таамгаар шийддэг үү?

Удирдлага

Даргадаа танилцуулах, багтаа шууд өгөх бэлэн тайлан хэрэгтэй байна уу?

Хугацаа

Жилийн турш ямар зүй тогтол давтагдаж байгааг харах цаг зав алга байна уу?

Дөрвөн алхам, 5 минут

Багц сонгосноос тайлан гартаа авах хүртэл. Нэг төлбөр = нэг тайлан; дараагийн тайланд зөвхөн багцаа сонгоод, хугацаагаа зaана.

01

Бүртгүүлнэ

И-мэйл, нууц үг. Хэдхэн секунд.

02

Багцаа сонгож төлнө

3, 6 эсвэл 12 сарын дата. QPay эсвэл промо код.

03

Пэйжээ холбоно

«Facebook-аар холбох» товчийг дарж пэйжээ сонгоно. Нэг минут.

04

Тайлангаа авна

Он, сараа сонгоод товч дарна. 2-5 минутын дараа тайлан бэлэн.

Танай тайлан ингэж гарна

Доорх бол зохиомол жишээ, «Ундрам Кофе» гэсэн 3 салбартай кофе шоп, 6 сарын дата. Бодит тайлан яг ийм бүтэцтэй, гэхдээ бүх тоо танай пэйжийн өөрийнх нь дата байна.

ЖИШЭЭ undram-coffee · 2026.03 - 2026.08 · 128 пост
сайжирч байна

Reels-ийн эзлэх хувь 12%-иас 34% болж өссөн нь нийт идэвхийг 47%-иар нэмэгдүүлсэн гэхдээ 7 хоногийн давтамж 4.1-ээс 2.3 болж унасан.

Сүүлийн 6 сард 128 пост тавьж, нийт 27,392 идэвх цуглуулсан. Эхний хагаст постын дундаж идэвх 168 байсан бол сүүлийн хагаст 247 болж 47% өссөн. Гол шалтгаан нь контентын төрөл солигдсонд байна: зураг давамгайлж байснаа Reels руу шилжсэн. Гэвч нийтлэлийн давтамж буурсан тул нийт хүрэлт өсөлттэй хөл нийлүүлж чадаагүй.

Постын дундаж идэвх247+47% ↑
7 хоногийн давтамж2.3-44% ↓
Reels дундаж идэвх389зургаас 2.5 дахин
Шинэ дагагч (цэвэр)+1,8426 сард
✅ Юу ажилласан
Reels руу шилжсэн нь хамгийн том нэмэр өгсөн
Reels 389 vs Зураг 156 дундаж идэвх · 2.5 дахин

3-р сард 4 Reels байсан бол 8-р сард 19 болсон. Идэвхийн өсөлтийн 71% нь энэ шилжилтээр тайлбарлагдана.

Лхагва гарагийн 12:00 цагийн пост тогтмол дээгүүр гардаг
Лхагва 312 vs долоо хоногийн дундаж 214

Үдийн завсарлагааны цаг. 18 постын 14 нь медианаас дээш.

🎯 Зөвлөмж
Долоо хоногийн давтамжийг 2.3-аас 4 болгож сэргээх
6-р сард 21 хоног чимээгүй байсан

Хүлээгдэх үр дүн: сарын нийт идэвх ~74% нэмэгдэнэ (одоогийн дундаж идэвх хэвээр байх тохиолдолд). Хүчин чармайлт: дунд.

Энэ бол эхний хэсэг. Бүтэн тайланд 12 бүлэг: графикууд, зүй тогтол, контентын үнэлгээ, улирлын шинжилгээ, 30 хоногийн төлөвлөгөө, датаны чанарын тайлбар.
Beta үнэ · Хөгжүүлэлтийн шатанд

Гурван багц, ижил тооцоолол. Ялгаа нь хугацаа, зөвлөмжийн тоонд

Бүх үнэд НӨАТ багтсан, дээр нь нэмэлт төлбөр гарахгүй. Техникийн шалтгаанаар тайлан гарахгүй бол эрх автоматаар буцаж, нэмэлт төлбөргүйгээр дахин оролдоно.

Юу асуудаг вэ?

Facebook нууц үг минь хэрэгтэй юу?

Үгүй. Нууц үг огт хэрэггүй. «Facebook-аар холбох» товчийг дарахад Facebook өөрөө таныг нэвтрүүлж, аль пэйжид хандахыг асууна. Бид дөрвөн эрх хүсдэг: pages_show_list, pages_read_engagement, read_insights, pages_read_user_content.

Эхний гурав нь зөвхөн унших эрх. Дөрөв дэх нь пэйжийн постуудыг унших эрх, Meta постын жагсаалт татахад үүнийг заавал шаарддаг тул бидний сонголт биш. Ил хэлэхэд: Meta энэ эрхэнд хэрэглэгчийн сэтгэгдэл устгах боломжийг мөн багтаасан байдаг. PageInsight хэзээ ч устгах, бичих дуудлага явуулдаггүй, зөвхөн уншина. Бид нийтлэх, зар сурталчилгаа, бизнесийн тохиргооны эрх хэзээ ч хүсэхгүй.

Токен минь хаана хадгалагдах вэ?

AES-256-GCM аргаар шифрлэгдэж, манай сервер дээрх тусгай хүснэгтэд хадгалагдана. Тэр хүснэгтэд унших бодлого огт байхгүй: таны хөтөч ч, өөр хэрэглэгч ч уншиж чадахгүй. Шифрийн түлхүүр нь мэдээллийн санд биш, тусад нь хадгалагддаг. Та хүссэн үедээ «Салгах» дарж бүрмөсөн устгана.

Нэг төлбөрөөр хэдэн тайлан авах вэ?

Нэг төлбөр = нэг тайлан. Төлбөр баталгаажмагц шинжилгээ хийх эрх нээгдэж, та он, сараа өөрөө сонгоод тайлангаа гаргана. Шинжилгээ алдаагаар амжилтгүй болбол эрх автоматаар буцаагдана. Бүх тайлан «Миний булан»-д хадгалагдаж, хэдийд ч буцаж харна.

AI тоо зохиочихдоггүй юу?

Үгүй. Бүх тооцоог код детерминистээр хийж, AI-д зөвхөн бэлэн, зөв тоо өгдөг. AI-гийн ажил бол тайлбарлах, шалтгаан хайх, зөвлөмж гаргах. Тоо гаргах биш. Датад байхгүй тоог бичихийг хориглосон бөгөөд дүгнэлт бүр ямар тоонд тулгуурласнаа заавал заана. Графикууд, тоон хүснэгтүүд AI-гаас огт хамааралгүй.

Хэдэн сарын дата харах боломжтой вэ?

Багцаасаа хамаарч өнгөрсөн 3, 6 эсвэл 12 сар хүртэл. Улирлын зүй тогтол харахын тулд 3-аас дээш сар сонгохыг зөвлөж байна. Хэрэв 3-аас цөөн сарын дата байвал систем «улирлын дүгнэлт гаргах боломжгүй» гэж шударгаар хэлнэ, таамаглаж бичихгүй.

Зарим үзүүлэлт «боломжгүй» гэж гардаг нь юу вэ?

Meta 2026 оны 6-р сарын 15-нд Page Insights-ийн хэсэг үзүүлэлтийг бүх API хувилбараас нэг дор хассан. Манай систем ажиллах бүрдээ Facebook-оос «одоо ямар үзүүлэлт боломжтой вэ» гэж асууж аваад зөвхөн бодитоор ирсэн дата дээр дүгнэлт хийдэг. Дутуу байгаа зүйлийг тайлангийн төгсгөлд ил бичнэ.

Пэйжийнхээ тайланг өнөөдөр аваарай

Багцаа сонгоод пэйжээ холбоход л хангалттай. Үлдсэнийг DIMA engine хийнэ.

PageInsight v1.0 · © 2026 DIMA LLC · Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого · Дата устгах
PageInsight нь Meta Platforms, Inc.-тэй харилцан хамааралгүй бие даасан бүтээгдэхүүн.
Бодит датаGraph API-аас шууд татна. Скриншот, гар ажиллагаа хэрэггүй.
2-5 минутДата татахаас тайлан гарах хүртэл.
Зөвхөн уншихПэйж дээр юу ч бичихгүй, өөрчлөхгүй.

PageInsight

Миний булан

Миний булан

Тайлангууд

Багц
Beta үнэ · Хөгжүүлэлтийн шатанд

Багцаа сонгоно уу

Гурван багцад ижил шинжилгээ хийгддэг. Багц нь хэдэн сарын датаг харах, хэдэн зөвлөмж авахыг тодорхойлно. Бүх үнэд НӨАТ багтсан, нэмэлт төлбөр гарахгүй.

Багц хооронд юугаараа ялгаатай вэ
Тайлангийн хэсэгЭхлэл МэргэжлийнСтратеги
Төлбөр

… тайлангийн захиалга

Төлөх дүн…НӨАТ багтсан
Албан ёсны и-баримт татварын системд бүртгэгдэж, И-баримт аппаас харагдана.
Баримт энэ регистрийн дугаар дээр бүртгэгдэнэ. Байгууллагын нэрийг татварын систем өөрөө бүртгэлээсээ тавих тул гараар бичих шаардлагагүй.
Хүчинтэй код оруулбал төлбөргүйгээр шууд шинжилгээ рүү шилжинэ.
Баримт хувь хүн дээр гарна Өөрчлөх
QPay QR
НӨАТ багтсан · QPay аппаараа уншуулж төлнө үү
Шинжилгээ

Тайлан гаргах

01

Facebook пэйжээ холбоно

Нэг удаа хийнэ. Дараагийн тайланд дахин шаардлагагүй.
Facebook рүү шилжинэ. Тэнд аль пэйжийг уншихыг та өөрөө сонгоно. Нууц үг тань бидэнд хэзээ ч харагдахгүй. Бид зөвхөн унших эрх хүсэх тул систем таны нэрийн өмнөөс нийтлэх, зар тавих, мөнгө зарцуулах боломжгүй.
Цуцлах: Facebook → Settings → Business Integrations → апп → Remove.
02

Хугацаагаа сонгоно

→
…
03

Шинжилгээ эхлүүлнэ

2-5 минут. Хуудсаа хаахгүй байна уу, явцыг эндээс харна. Эрх нэг удаа зарцуулагдана; алдаа гарвал эрх буцаагдана.
0:00